“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагджээ. Налайхчууд ирэх сарын 1-3-нд тарих модныхоо бутны нүх ухах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, ирэх сарын 4-9-нд бүх нийтийг хамруулан хуваарь гаргаж, мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд Зэвсэгт хүчний анги байгууллагаас 2500 мод бут тарих нүх ухах ажлыг зохион байгуулж байна.