Өвлийн спортын “Степп Арена” ордон үүдээ нээж, Монголын баг тамирчид амжилт гаргах боломж бүрдлээ. Тус ордны зохион байгуулагч Дамдинжавын Энхцэцэгийн сэтгэгдлийг хүргэе.
Би “Степп Арена” ордонд зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Энэ ордон олон улсын стандартын дагуу баригдсан болохоор өвлийн спортын тив, дэлхийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой. Мөн тэшүүр, хоккейн сургалт явуулна. Бусад шоу арга хэмжээ, зөвхөн өвлийн гэлтгүй спортын тэмцээн уралдаан явуулах боломж бий. Манайх 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Ийм сайхан ордонтой болж, энд ажиллаж байгаадаа бахархаж байна. Хамгийн анхны мөсөн өргөө энэ юм. Ажлын хамт олондоо баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улс анх удаа мөсөн ордонтой боллоо.
Б.Жаргал