"Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага хамтран Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Тогоочийн Лувсансүхэд хүндэтгэл үзүүлсэн юм.Энэ ёслол хөдөө, орон нутагт ч үргэлжлэн явагдах юм байна. Тухайлбал, 18 аймагт 31 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэх аж.