Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд урлаг, спортын алдартнуудын оролцсон “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг тоглолт өчигдөр болж өндөрлөлөө. Энэ тоглолт цар тахалтай тэмцэж буй эмч, сувилагч нартаа урим хайрлах агуулгатай юм. Тэмцээнд “Мөрөөдөл” баг “Гоол” багийг 4:3-аар хожсон байна. Тус багийн ахлагх дагалжуулагчаар аварга Ч.Санжаадамба ажилласан бол багийн бүрэлдэхүүнд олимпын аварга Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин П.Орхон, гавьяат тамирчин Д.Отгондалай, М.Анхцэцэг, гарьд Н.Ганбаатар, сагсчин Т.Санчир, реппер Big Gee, Гинжин, жүжигчин Өскө, Жижигээ, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү нар тогложээ.
Энэ багийг хожилд хүргэхэд Э.Бадар-Ууган (3 дахь минутад гоол оруулсан), Г.Ганхүү (34, 43), гарьд Н.Ганбаатар нар гоол оруулсан юм.
Харин эсрэг багийг “Никитон” хамтлагийн дуучин Батчулуун удирдаж, багийн бүрэлдэхүүнд улсын аварга С.Мөнхбат, арслан Р.Пүрэвдагва, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, С.Батцэцэг, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүжигчин Э.Алдар, Д.Намсрайноров, жүжигчин Б.Ариунцэцэг, реппер Цэцэ, сагсчин Баттөр нарын олны танил эрхмүүд тогложээ.
Тэмцээний үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд 10 ширхэг хүчитөрөгч аппарат хандивласан байна.
Б.Жаргал