Баянгол дүүргээс төр захиргааны байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, оршин суугчдад зориулж, 80 авто машины ил зогсоолыг байгууллаа. Ингэснээр төр захиргааны байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, оршин суугчдад зориулж, төрийн үйлчилгээг ямар нэг хүндрэл бэрхшээлгүй, чөлөөтэй авах боломж нөцөлийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, нийтийн эзэмшлийн орон сууцны 5, 6 дугаар байрны урд байрлах зөвшөөрөлгүй барьсан 19 тоосгон гарааш, нэг чингэлгийг чөлөөлсөн газар дээр буюу дүүргийн ЗДТГ-ын хойно хоёр байршил дээр нийт 40 автомашины зогсоол, Жасрайн зам дагуу, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн хажууд 40 автомашины зогсоолыг байгуулжээ. Мөн 164 дүгээр цэцэрлэгийн орчимд 40 машины авто зогсоол байгуулах ажил үргэлжлэн хийгдэх аж.
Б.Жаргал