2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс иргэн З-гийн картыг ашиглан 1.300.000 төгрөг завшсан хэрэг гарсан. Дээрх хэргийн эзэн холбогдогчийг БГДЦГ-ын 2-р хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгт 32 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгаж байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрсдийн картыг гээгдүүлсэн тохиолдолд банканд яаралтай мэдэгдэж хаалгах, банкны карт, картын нууц үгээ бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.