Гаалийн ерөнхий газраас гаалийн хэрэг, зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
2021 оны эхний 9 сарын байдлаар 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11-д зааснаар нийт 739 зөрчил, мөн хуулийн 6.7.1-д заасны дагуу 30 збрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа хийжээ. Энэ хүрээнд илрүүлсэн нийт долоон зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн байна.
Ердийн үед жилд дунджаар 2500-4000 зөрчил, 10 орчим тэрбумын торгууль тавигддаг аж. Харин цар тахалтай холбогдуулан өнгөрсөн үеүдээс зөрчил буурсан үзүүлэлтэй байгаа юм байна.
Дээр дурдсанчлан, 776 удаагийн зөрчилд 2.1 тэрбумын татварыг нөхөн төлүүлж, 1.2 тэрбумын торгуулийн шийтгэлийг оногдуулжээ. Мөн 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгийн барааг түр хураасан байна.
Тухайлбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллага FATF-ын өгсөн зөвлөмжийн дагуу Гаалийн байгууллага системийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 2407 зорчигчийн 7.5 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний бэлэн мөнгөний мэдүүлэг бүртгэгджээ. Эдгээрээс улсын хилээр гарах чиглэлд 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх валютыг хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг илрүүлж, улмаар зөрчилд холбогдсон валютыг улсын орлого болгон хураан авч, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Улсын хилээр нэвтэрч буй иргэд 15 сая төгрөг буюу түүнээс дээш хэмжээний мөнгийг биедээ авч яваа тохиолдолд энэ тухай Гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй. Гэвч иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж бэлэн мөнгөө хураалгах, торгуулах явдал их гарч байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)