Гаалийн ерөнхий газраас гаалийн хэрэг, зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
2021 оны эхний 9 сарын байдлаар 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11-д зааснаар нийт 739 зөрчил, мөн хуулийн 6.7.1-д заасны дагуу 30 збрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа хийжээ. Энэ хүрээнд илрүүлсэн нийт долоон зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлжээ.
Тухайлбал, БНСУ-аас ирсэн иргэн биедээ 5.9 кг алт, үнэт эдлэл авч яван улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ.
Уг зөрчилд 30.9 сая төгрөгийг нөхөн төлүүлж, 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Түүнчлэн иргэд 15 сая буюу түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгөэй явж баайгаа тохиолдолд заавал мэдүүлэх үүрэгтэй ч энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмагаас бэлэн мөнгөө хураалгах, торгуулах явдал их гарч байгааг анхаарууллаа.
А.Сүх