Эрдэнэцагаан- Бичигтийн боомт хүртэлх 75 км газар шилэн кабель оруулах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд аймаг, сумдын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дэмжлэгтэйгээр тус ангийн хилийн 0106, 0328 дугаар салбар, ангийн төв, "Хилчин хотхон"-ыг шилэн кабельд холбох үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийж, хилийн 0106 дугаар салбарын "Дөрвөлж" толгой дээр цацагч антень байрлуулах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм. Ингэснээр мэдээлэл технологийн дэвшлийг хилчид, алба хаагчид алба, ахуй амьдралдаа үр дүнтэйгээр ашиглах боломж бүрдэж байна.