АМГТГ-аас мэдээлэл хийж байна.
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнөөдрийн байдлаар шатахуун импортлогч компаниудын шатахуун хэвийн, долоо хоногийн нөөцтэй байна. Монгол Улс импортлогч орон. Үүссэн асуудлыг бүрэн шийдэхийн тулд дотооддоо үйлдвэрээ барьж байгуулахаар шаргуу ажиллаж байна.
Хомсдол үүсгэсэнд иргэдээсээ уучлал хүсье.
Зарим тохиолдолд биднээс хамаарах, хамаарахгүй зүйл байгаа учраас иргэдээсээ хүлээцтэй байхыг хүсэж байна. Замын-Үүдэд шатахуун орж ирээд галт тэргээс галт тэрэг рүү шилжүүлэхэд тодорхой хугацаа ордог юм. Мөн тээвэрлэлт, хилээр орж ирэх, зөөвөрлөгдөх хугацаа зэргээс хамаарч иргэдэд хүрэхдээ бага зэрэг хүлээгддэг юм" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)