Говь-Алтай ахмад настнуудаа хүндэтгэн олон улсын “Ахмадын баяр”-ын өдрийн хүрээнд “Хөгжилтэй өртөө” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулж, нийт 71 ахмад оролцов. Энэ хүрээнд “Жаргалан Алтай” өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл, зөвлөмж өгч, ахмадуудын авхаалж самбаа, ур чадварыг сорьсон уралдаан, тэмцээнийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр “Алтай хотын хүндэт” тэмдгээр гурван ахмадыг, “Хүндэт өргөмжлөл”-өөр нэг ахмадыг шагнаж урамшуулжээ.