Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 2076 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 1113 нь Улаанбаатарт бол 963 нь орон нутагт бүртгэгджээ. Харин эдгэрсэн хүн 6362 бол харамсалтай нь 16 хүн нас барлаа. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 187 тохиолдол бүртгэгдсэн бол Булган аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний батлагдсан тохиолдол илрээгүй байна.
Б.Жаргал