Говь-Алтай аймагт ногоон байгууламж сүйтгэсэн 18 үхэр журамлуулжээ. Энэ тухай Алтай хот цахим хаягт “Хог хаягдал тарасан 18 үхрийг журмын хашаанд хашлаа” хэмээн бичиж үлдээсэн байна. Одоогоор үхрийн эзэн гарч ирээгүй байна. Дээрх дэггүй 18 үхэр Алтай хотын ногоон байгууламж сүйтгээд зогсохгүй хог хаягдал тараасан гэнэ. Иймд үхрийн эзэн нь гарч иртэл Цэнгэлдэх хүрээлэндээ хашсан нь энэ аж.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)