Энэ сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Дорноговь аймгийн иргэд сум хооронд чөлөөтэй зорчих бөгөөд Улаанбаатар хот явахад зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо.
Харин Улаанбаатар хотоос орон нутагт ирэхдээ Дорноговь аймагт оршин суух харъяалалтай бол смарт системд зөвхөн бүртгүүлэн /шинжилгээний хариутай байх/ нэвтрэхээр болжээ.
Мөн Сайншанд-Улаанбаатар чиглэлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан галт тэрэгний хөдөлгөөнийг нээх хүсэлтийг УБТЗ-ын удирдлагад хүргүүлэхээр болжээ.