Өнөөдөр Дархан хот үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байна.
Үүнтэй холбоотойгоор Засаг дарга Б.Азжаргал мэндчилгээ дэвшүүллээ. "Өнөөдар Дархан хотын өдөр. Тэртээ 60 жилийн өмнө Монгол орны өнцөг булан бүрээс илгээлт аван Их Хотын шавыг тавихаар цугларсан залуус өдгөө азай буурлууд болжээ.
Энэ хотод төрж өссөн, ажиллаж амьдарч байсан болон одоо амьдарж байгаа нийт Дарханчууддаа хотын ойн мэндийг хүргэж "Эрүүл энх-Азжаргал" ын дээдийг хүсэн ерөөе.
Амжилт бүтээлээ бахадан ярилцсан ойн өдрүүдээр бид бас алдаа оноогоо дэнслэн хүрч чадаагүй, хүрэхийг тэмүүлж буй бодлогоо боловсруулах нь хотын маань ирээдүйн хөгжлийн хамгийн чухал суурь юм.
Дархан хотод ажлын байр, үйлдвэржилтийн бодлого, байгаль экологийн тэнцвэрт байдал-ногоон орчин, тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоо, чадварлаг мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг асуудлууд нэн чухал хөгжил өөрчлөлт шаардсан нийгмийн захиалга мөн бөгөөд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ирэх 12 жилийн хугацаанд:
-Хөдөлмөр эрхлэлт-Аж үйлдвэржилтийн бодлого,
-Эрчимжсэн мал аж ахуйд тулгуурласан ХАА бодлого
-"Эрүүл Дархан-бүх нийтийн хөдөлгөөн"
-"Боловсрол-2032" зорилтот хөтөлбөр
-"Ногоон Дархан-2032" экологийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно.