Хилийн 0166 дугаар ангийн Шивээхүрэн боомтын зөвлөл, БНХАУ-ын Сэхэ боомтын захиргаатай зөвшилцсөний дүнд улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, импортын ачааг татан авахаар харилцан тохиролцлоо. Ингэснээр Шивээхүрэн боомтоор өдөр бүр нүүрс тээврийн 160-190 машин гарч байсныг энэ сарын 16-ны өдрөөс 40 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Цаашид хэвийн ажиллагааг хангах, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өсгөх замаар нүүрсний экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцох юм.
Б.Жаргал