Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Улз, Халх гол орчмоор 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 градус. Бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Б.Жаргал