Монгол, Оросын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллана

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ-ийн гишүүн Д.Ганцэцэг нар ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар Евро Азийн эмэгтэйчүүдийн III чуулга уулзалтад оролцжээ. Мөн Б.Оюунгэрэл Москва хотод ажиллахдаа ОХУ-ын эмэгтэйчүүдийн холбооны дарга Екатрина Лаховатой уулзаж, хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, Улс төрч, төрийн зүтгэлтэн, РСФСР-ын депутат, төрийн Думын депутат, ОХУ-ын ерөнхийлөгчийн эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан комиссын дарга, 2014-2019 ОХУ-ын холбооны хурлын гишүүн, эх орны төлөө дөрөвдүгээр зэргийн одон, найрамдлын одонгоор шагнагдсан ОХУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Екатерина Лахова нар санамж бичигт гарын үсэг зурсан байна.