МЭХ-ны Eрөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг нар ОХУ-ын Сенатор Оюн Дина Ивановна, Тува улсын Дээд хурлын орлогч дарга Бадыргы Ирина Опанасовна, Тува улсын Дээд хурлын орлогч даргын туслах Бадыргы Кирилл Мергенович нартай уулзалт хийлээ. Уулзалтын үeэр тэд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд, бүх шатны сум, аймаг, дүүрэгт нэр дэвших эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулах, болон Тува улсын эмэгтэйчүүдийн холбоо МЭХ-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлтэй хамтран сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тал дээр хамтран ажиллана гэв. Тэд харилцан туршлага солилцох, алслагдсан сумдын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношлогоог хийхэд хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг санал солилцож, тодорхой шийдлүүдэд хүрлээ.