Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин Дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Тэрбээр уг шагналаа арванхоёрдугаар сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод гардаж авахаар болсон байна. Э.Амартүвшин нь Италид хамгийн олон удаа уригдаж, дуулсан Монголын цор ганц уран бүтээлч юм.
Э.Амартүвшингийн гадны оронд тоглосон уран бүтээлүүд:
2017 онд Италийн Женова, Парма хотод “Риголетто” дуурьт
2017 онд Италийн Новара хотод анх удаа “Набукко” дуурьт
2017 онд БНХАУ-ын Шанхай хотод “Набукко” дуурьт
2018 онд Италийн Сан Карлогийн театрт “Набукко” дуурьт
2018 онд Аренад хоёр сар болж “Набукко” дуурьт 5-6 удаа, “Аида” дуурьт гурван удаа
2018 онд Дубайн дуурийн шинэ театрт Италийн Палермогийн театртай хамтарч “Тоска” дуурьт
2021 онд Палермо хотод “Риголлетто” дуурийн шинэ тавилтад дуулсан билээ.