Манай улс 380 гаруй мянган га-д улаанбуудай тариалжээ. Нийт ургац хураалт 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 10 мянга гаруй сайн дурын ажилтан ажиллаж байгаа гэв. Үүнээс улаанбуудайн ургац хураалт 80 хувь, төмс хүнсний ногоо 90, тэжээлийн ургамалын ургац хураалт 40 орчим хувьтай байгаа юм байна. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой байгаа аж.
Б.Жаргал