Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” сангаас 21 аймагт оршин сууж буй үлгэр жишээ 21 залуу өрхөд гэр бэлэглэхээ дуулгасан. Энэ хүрээнд уг сангийнхан хандивын аян өрнүүлж, аварга П.Бүрэнтөгсийн мөнгөн аягыг дуудлага худалдаанд оруулсан юм. Мөнгөн аяга гурван сая төгрөг хүрэв. Эл мөнгөн аягыг аймгийн алдарт уяач Сайнжаргалын Анхбаяр худалдан авч, аваргын санаачилсан сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулсан байна. Мөнгөн аягыг дуудлагад худалдаанд оруулсан анхны үнэ нь 300 мянга гэнэ. Энэхүү хандивын аянаас олсон бүх орлого 21 үлгэр жишээ залуу өрхөд өргөө цагаан гэр болон очих юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)