Өвөрхангай аймагт малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, 22 залуу малчин өрхийг малжуулжээ. Цар тахлын хүнд цаг үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд ийнхүү тус аймгийн 19 сумын 22 залуу малчин өрхөд 1191 толгой бог малыг хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгож байна. Ингэснээр мал аж ахуйн салбарт 44 тогтмол ажлын байр бий болох сайн талтай юм.
Б.Жаргал