Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Иймээс энэ сарын 18-наас эхлэн тус аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон бөгөөд тархалтын хүрээ нэмэгдэж байгаа гэв.
Б.Жаргал