Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 7465 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 2078 хүнд ПГУ /PCR/, 5387 хүнд түргэвчилсэн тест шинжилгээ хийжээ. Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6534 иргэн байна. Харин тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 326, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 23.334, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 26.012 байгаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дуулгав.
Б.Жаргал