Чацаргана бүрэн боловсорч, ургац хураах ч болжээ. Энэ цаг үетэй холбогдуулан Увс аймагт “Увс түншлэл-2021” чацарганы баяр арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ маргааш тус аймгийн Бөхийн өргөөнд эхлэх бөгөөд эндээс долоон шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна гэв. Мөн гранпри шагналтан ч тодруулах юм. Чацарганы баяраар иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг дэмжин орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Чацарганы баяр маргааш эхэлж, нөгөөдөр өндөрлөх юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)