Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт, ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 5-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан байна.
Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус сумын Хайлааст багийн “Бетон гүүр"-ээс Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цагаан давааны-Ар, гэдэг газар хүртэл 120 км-т завиар, голын эрэг дагуу 80 км-т автомашинаар, 2.5 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьт гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга" гэдэг газар хүртэл 120 км-т завиар эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:50 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлжээ.