УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ сарын 20-оос эхлэн нэг сарын хугацаанд дархлаажуулалтыг идэвхжүүлэх аяныг хэрэгжүүлж байна. Иргэддээ хандаж хэлэхэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Хамгийн гол нь хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ковид-19 бусад өвчинтэй хавсрах вий гэж эмээж байгаа юм.
Тиймээс бүгдээрээ хамтдаа хүнд цаг үеийг даван туулъя, хамтарч ажиллая гэж уриалж байна.
Түүнчлэн мэдээллийн чанартай зүйл хэлэхэд өнөөдөр БШУ-ны сайд болон холбогдох байгууллагуудтай холбогдсон. Сургуулийн үйл ажиллагаанд дахин эрсдэлийн үнэлгээ хийхээр болсон" гэлээ.
Ташрад хэлэхэд, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан хүүхдүүдийн дунд өвчлөл тодоохой хэмжээгээр буурсантай холбогдуулан эрсдэлийн үнэлгээг дахин хийж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг нээхээр ажиллаж байгаагаа хэлж байсан билээ.
А.Сүх