БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж, хил түр хугацаагаар хаагдсан билээ. Одоогоор тус хотод дархлаажуулалтыг идэвхитэй өрнүүлж байгаа юм байна. Тэгвэл Эрээн хотод байгаа иргэд 2-4 удаагийн шинжилгээ өгч байгаа гэв. Мөн тус хотоор жуулчилж явсан 1300 орчим иргэн хөл хорионд орсон бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас халдвараас сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэнэ.
Б.Жаргал