Баянзүрх дүүрэгт айлын байшин шатаж, дөрвөн хүн энджээ. Тодруулбал, энэ талаарх дуудлага Онцгой байдлын албанд 04:04 цагт ирсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 04:12 цагт очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.