Худалдаа хөгжлийн банк орон сууцны өндөр хүүтэй зээл нэрээр иргэдийг луйвардаж байгаа талаар иргэн Г.Сэржхорол MASSTV сайтад ярилцлага өгснийг хүргэж байна. Тэрбээр 10 жилийн өмнө тус банкнаас орон сууцны өндөр хувийн буюу 16 хувийн хүүтэй зээлийг 15 жилийн хугацаатай авчээ. Улмаар зээлээ хугацаанаас нь өмнө төлж дуусгах гэтэл иргэний материалыг Монголын ипотекийн корпорацид шилжүүлж, банкнаас 6 хувийн хүү төлөөд явж байжээ. Өөрөөр хэлбэл, худалдаа хөгжлийн банк дундаас нь 10 хувийн хүүгийн ашиг хүртэж байсан гэж иргэн хардаж байгаа аж.
Энэ талаар тэрбээр “Хувь хүний өмчийг өөрт нь мэдэгдэлгүйгээр ямар нэгэн байдлаар барьцаалах, зарах боломжгүй. Гэтэл миний өмчийг эзэнд нь хэлэлгүйгээр бусдад барьцаалсан. Хоёрдугаарт, хүүгийн асуудал. Тэр зөрүү нь хаашаа ороод байгааг мэдмээр байна. Гуравдугаарт, иргэн Г.Сэржхорол ганцаараа байранд байдаггүй. Маш олон хүн бий. Тэр хүмүүс ингээд явж байгаа юм биш биз.
Хамгийн гол нь Ипотекийн корпорацид иргэн хандахаар таны хүсэлт журмаас гадуур зүйл гэдэг.
Худалдаа хөгжлийн банк хандахаар “Болно, аваад ир. Зургаан хувийн зээлд оруулчихъя” гэдэг. Энэ шударга мөн үү. Төрийн санхүүжилтээ зургаан хувийн зээлд нь хамрагдмаар байна. Надтай адилхан асуудалтай хүмүүс ч бий.
Иргэний өмчийг тухайн иргэнд нь мэдэгдэлгүйгээр санхүүжилт болгож байгаа нь хууль бус үйлдэл. Тиймээс бид хууль бус үйлдэл хийгээд сурчихсан юм аа гэдэгтээ ялгаагүй хариу хэлж байгаа учраас хандаж байгаа юм” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)