Төрсөн эцэг нь хосёр настай охиноо хүчирхийлсэн асуудлаар хохирогчийн ээж өчигдөр мэдээлэл өгсөн. Уг хэргийн нотлох баримт зэрэг бусад мэдээлэл байхад хуулийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хоёр сарын дараа хэрэг хаагдах гэж байгаа талаар учирласан юм.
Тэгвэл уг асуудлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Энэ хэрэг 2019 оны үйл явдал бөгөөд хохирочгийн талаас гомдол гаргаж, энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд манай газар дээр шалгагдсан. Уг хэрэг шалгагдаад зургаадугаар сард хаагдсан. Шалтгаан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдохгүй байна гэж үзсэн.
Энэ хугацаанд бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэж үү гэдэг талаар шалгаад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй багийг энэ оны тадугаар сард, 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг зургаадугаар сард томилж ажиллуулсан. Эдгээр дүгнэлтээр дээрх гэмт хэргийн баримт тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хаах саналыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар гаргасан. Улмаар хэргийг тодорхой хугацаагаар хаасан.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бага насны хүүхэд хохирсон асуудалд тухайн хүүхдийг тусгаарлалтад авдаг журамтай. Энэ дагуу хүүхэд хамгааллын байранд тодорхой хугацаагаар байрлуулсан.
Хүүхэд хамгааллын байранд болсон гэх гэмт хэргийн шинжтэй асуудал манайд бүртгэгдээгүй. Үндсэн хэрэг нь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор энэ оны есдүгээр сард нийслэлийн Прокурорын газар дахин шалгуулах хүсэлт тавьснаар хаагдсан хэрэг дахин сэргээгдэж, шалгаж байна.
Хэргийг дахин шалгах үндэслэл нь шинжээчийн зарим дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзсэн" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)