Италийн алдарт дуурийн дуучин Enrico Caruso агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан "Vincerò World Opera Singing Competition" мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалтын шатны өрсөлдөөн энэ сарын 29-31-нд Итали улсын Наполи хотод болох гэж байна.
Тэмцээний эхний шатны шалгаруулалт онлайнаар болохол 45 орны 730 мэргэжлийн дуучид өрсөлдөв. Үүнээс финалийн шатанд 60 дуучин шалгарсан байна. Манай улсаас С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын найман дуучин шалгарчээ. Мөн финалийн шалгаруулалтыг дэлхийн xамгийн нэр xүндтэй театруудын уран сайxаны удирдаач, заxиралуудаас бүрдсэн шүүгчдийн комисс үнэлэн сонгон шалгаруулах юм байна.
.