НӨАТ-ын 2021 оны гуравдугаар улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор тооцоо гарчээ.
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтын мөнгө ирэх оны нэгдүгээр сард орж ирэх юм.