Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг "Шилдэг зохицуулагч-2021" тэмцээн 39 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 32 багийн 64 алба хаагч оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний хувьд дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан орон нутгаас оролцож буй баг тамирчид цахимаар оролцож байгаагаараа онцлог юм.
Тэмцээн 2021 оны аравдугаар сарын 26-аас 28-ны хооронд 6 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах юм.