Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 1669 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 917 нь Улаанбаатарт бол 752 нь орон нутагт бүртгэгдсэн юм байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь 12 хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Орон нутагт хамгийн өндөр халдвар илэрсэн нь Хэнтий аймаг (113) бол хамгийн бага халдвар бүртгэгдсэн нь Увс аймаг (1) байна.
Б.Жаргал