“Зэвсэгт хүчний тогооч-хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, "Монголын тогооч нарын холбоо"-той хамтран Зэвсэгт хүчний аварга тогооч шалгаруулах тэмцээнийг зохиож байгуулж байна. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангид болов. Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 12 ангийн 40 гаруй мэргэжлийн тогооч оролцохоор бүртгүүлжээ. Зэвсэгт хүчний аварга тогооч шалгаруулах тэмцээний зорилго нь Хүнс, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг Зэвсэгт хүчний анги, салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд орших юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний 2010-2021 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний тогооч нарын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сүүлийн үеийн арга, технологид харилцан суралцах, цэргийн алба хаагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах, анги, салбаруудын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгааг онцолж байна.