Манай улс дархлаа сэргээх тунг иргэдээ хамруулж буй. Ялангуяа, өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүсийг идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа юм. Тодруулбал, вакцинд хамрагдсан иргэд хоёр дахь тундаа 21 хоногийн дараа, гурав дахь тундаа гурван сарын дараа хамрагдах боломжтой.
Түүнчлэн вакцины нэг, хоёр дахь тунд хамрагдаад халдвар авсан иргэд эдгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаажуулалтад хамрагдах юм.
Сэтгэгдэл (1)