БНХАУ-ын Ланжоу хотод коронавирусний 29 тохиолдол бүртгэгджээ. Иймээс тус хотод хатуу хөл хорио тогтоож, гэрээсээ гарахыг хориглож, зөвхөн хүнсний дэлгүүр, эмнэлэгээр үйлчлүүлэхийг хатуу хяналт дор зөвшөөрсөн байна. Энэ хот нийт дөрвөн сая хүн амтай юм. Ланжоу хотоос Бээжин хоорон дахь бүх нислэгийг цуцалсан гэв. БНХАУ 100 хүрэхгүй хоногийн дараа түүхэндээ анх удаа өвлийн олимпын наадмыг зохион байгуулах билээ. Тус улсын эрх баригчид олимпын наадмаас өмнө коронавирусний халдварыг хумхихаар хараа хяналтаа хоёр дахин нэмэгдүүлсэн гэж мэдээлж байна.
Б.Жаргал