Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Астра вилла хотхоны 207-р байрны гадаа хүн халдлагад өртсөн байна, юу болсон нь мэдэгдэхгүй, хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:44 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хэргийн газарт очиж шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтын ажиллагаагаагаар тус байранд түр оршин суух 24 настай, эмэгтэй Б гэгчийг хамтран амьдрагч болох 35 настай, эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугатаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээд Ч гэгчийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд хаа байгаа газрыг олж тогтоон саатуулан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Урьдчилсан байдлаар холбогдогч нь амь хохирогчтой таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Сэтгэгдэл (2)