зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Говийн гайхамшигт 6” эргэн ирлээ

2021-10-29
0
ЖИРГЭХ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. 

Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хамгаалах талаар хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм.  Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд зохион байгуулсан юм. 2018 оны арга хэмжээ Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд болсон бол 2019 онд Хустайд зохион байгуулсан. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй бол энэ жилийн арга хэмжээг 2021 оны 11 сарын 3,4-нд Өмнөговь аймаг хариуцан зохион байгуулах юм.    

“Говийн гайхамшигт 6” арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна

Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг  аймаг,  байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон нь “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо болж байна. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцдэг.  

 “Говийн гайхамшигт 6” амьтан

Говийн зургаан амьтан  тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх  үүрэгтэй. Тухайлбал, хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг туурайгаараа ухаж ус гарган бусад амьтдыг ундаалах боломжийг нээдэг учир “хулангийн цавчаал” гэж нэрлэжээ. Харин хууль агнуур, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр  нутаг руу дайжих болсон юм.  

Монгол бөхөн сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь, цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм. Заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур. Тоо толгой нь 8500 гаруй.

Хар сүүлтийг үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй, цэвэрхэн учир ийм гоёмсог нэртэй болжээ. Хар сүүлтийд хууль бус агнуур мөн л заналхийлнэ. Эдүгээ Монголд 60 мянга гаруй хар сүүлтий бий.

Тахь эдүгээ зөвхөн Монголд л зэрлэг байгальд бэлчиж яваа ховор амьтан. Тахийг харах гэж жилд олон мянган жуулчин Монголд ирдэг. 800 гаруй тахь Монголд бий.

Хавтгай бол сүр жавхаа ихтэй, үнэхээр л говийн гайхамшигт амьтан. Тоо толгой нь 700.

Цөөхөн хэд үлдсэн мазаалай ч  говийн гайхамшгийн нэг билээ. Судлаачид Монголд 60 орчим мазаалай бий гэдэг.

“Говийн гайхамшигт 6”-г Зохицуулах зөвлөл

“Баянтооройн тунхаг”-т “Говийн гайхамшигт 6” санаачлагыг идэвхжүүлэх, талуудын үйл ажиллагааг зангидах, нэгтгэх, хөрөнгө санхүүжилт босгох үүрэг бүхий Зохицуулах Зөвлөл байгуулахаар тусгасан  билээ. Тэгвэл Зохицуулах Зөвлөлийг албан ёсоор байгуулжээ.

Зохицуулах зөвлөл нь оролцогч талуудын  болон бизнесийн салбар, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл багтсан 15 хүртэл сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Зохицуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг оролцогч аймгууд тойрог байдлаар ээлжлэн нэг жилийн хугацаатай хариуцан гүйцэтгэх юм.  

Хавтгай бол сүр жавхаа ихтэй, үнэхээр л говийн гайхамшигт амьтан. Тоо толгой нь 700.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
"Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 6 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    11 цаг 8 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 26 мин
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс
    11 цаг 33 мин
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    11 цаг 41 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    11 цаг 44 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    11 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    12 цаг 2 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Уржигдар 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Уржигдар 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Уржигдар 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Уржигдар 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК