Монгол улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 1636 тохиолдол батлагдлаа. Үүний 965 нь Улаанбаатарт бол 671 нь орон нутагт бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд харамсалтай нь 12 хүн нас барлаа. Орон нутагт өдрийн тохиолдлын хамгийн өндөр нь Дундговь аймаг (62)-т бол Увс аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.