Төв аймгийн төв Зуунмодоос Манзуширын хийд чиглэлийн долоон км хатуу хучилттай авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор нээжээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын Ж.Батжаргал, Н.Энхболд, УИХ-ын дарга асан, “Манзушир хутагт” сангийн тэргүүн М.Энхболд, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.
Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэд онцолжээ.
Сэтгэгдэл (1)