Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ энэ жил 50 мянган хүн гаргажээ гэсэн мэдээлэл энэ амралтын өдрүүдээр цахим хуудсаар тархсан. Олон мянган хүнд хүрсэн эл мэдээлэл нь ташаа мэдээлэл байсан юм.
Ер нь Монгол Улсын иргэнээс гарах хүсэлтээ нэг жилд хамгийн ихдээ 800 орчим иргэн гаргаж байсан нь хамгийн өндөр тоо юм байна. Харин энэ жилийн хувьд 200 гаруй иргэн Монгол Улсын харьяатаас гарах өргөдөл гаргаад байгаа юм байна.
Монгол Улсын харьяатаас гарах иргэний материалыг Гадаадийн иргэн харьяатын газар хүлээн авч, холбогдох дээд шатны байгууллагад уламжилдаг. Монгол Улсын харьяатаас гарах эсэхийг Харьяатын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шийддэг билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)