Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 921 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 667 хүн бүртгэгдсэн бол орон нутагт 254 хүн коронавирус тусчээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь 11 нас барлаа. Сайн мэдээ нь Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Завхан зэрэг найман аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)