Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн В.Намсрайн хүү Н.Очир нэг нас хоёр сартай. Н.Очир хүү Тетрада фалло (зүрхний дөрвөлсөн гажиг) гэх оноштой хүнд өвчинд нэрвэгдээд байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин юм. Тиймээс хүүгийн гэр бүлийнхэн гадаадын олон эмнэлэгт хандаж, хүүгээ эмчлүүлэх хүсэлт илгээжээ. Тэдгээрээс Энэтхэг Улсын “Фортис” /Fortis Healthcare/ эмнэлгээс хүүг эмчлэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Хүүгийн эмчилгээний зардалд 60 сая төгрөг шаардлагатай болсон тул хүүгийн аав Монголын ард түмнээсээ Н.Очир хүүг эрүүл зүрхтэй болоход туслахыг хүслээ.
Хүүгийн биеийн байдал хүнд, яаралтай мэс засалд орох шаардлагатай тул “Амьдрал бэлэглэе” аяныг өрнүүлж эхэлжээ.
Хандивын данс: 5154009794 Буяннэмэх (ээж)
Утас: 99758486
90156047