Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 1021 тохиолдол батлагдлаа. Халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатарт 690 хүн халдвар авсан бол орон нутагт 331 тохиолдол шинээр бүргтгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь 10 хүн нас барлаа. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Төв аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 15563 хүн байгаа ба гэрийн хяналтанд 44375 хүн байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)