Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу” арга хэмжээ энэ сарын 19-21-нд болно. Долоо дахь удаагийн эвент нь тус аймгийн малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үндсэн зорилготой. Энд ирсэн хүмүүс адуу дагасан соёлтой танилцахын сацуу, адууны бренд бүтээгдэхүүн худалдан авах боломжтой гэнэ. Энэ үеэр шилдэг уургач, хурдан удмын санг тээгч, угшил сайт монгол гүүгч шалгаруулдаг уламжлалтай. Өмнөх “Талын түмэн адуу” арга хэмжээ 2019 онд болоход Өвөрмонголоос 50 гаруй адуучин залуус оролцсон билээ. Тус эвентийг үзэж сонирхохоор алсын Америк, Их Британи, Австри, Польш, Франц, Хятад, Японоос жуулчид зорин ирж үзэж байжээ.
Сэтгэгдэл (1)