Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. БНХАУ-ын Эрээн боомт хаагдаж, Тяньжин болон зарим боомтод ачаа саатсаны улмаас асуудал үүсч эхэлсэн. Тэгвэл дээрх уулзалтаар ойрын хугацаанд хомстолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ. ЭМЯ дөрвөн удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү тээврийн зардлыг төрөөс дааж байгаа учраас эм ханган нийлүүлэх байгууллагуудад цаашид аливаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг үүрэг болгов.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)