Хөгжим бүжгийн коллежийн багш сурагчидаа зоддог гэх асуудлын хариуд сурагчдын эцэг, эхийн төлөөлөл тайлбар хийлээ.
-Эцэг эхчүүд хариуцлагчийн талаас гэрчээр оролцох хүсэлт удаа дараа гаргасан. Гэвч сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо биднийг оруулаагүй. Хариуцагчид өөрийгөө хамгаалах боломж олгохгүй байна. Манай багш шиг шударга хүн байхгүй. Элсэлтийн булхайг ил гаргадаг, сургуулиа хаядаг хүүхдүүдийн хойноос гүйж, үг хэлснийхээ төлөө багш маань өнөөдөр бүх зүйлийн өмнө буруутан болж болохгүй. Одоо бидэнтэй эцэг, эхчүүд нэгдэж байна. Сургуулийн ёс зүйн хороонд гомдол гаргахаар хариу өгдөггүй. Бид цаашид багшийгаа хамгаалах болно. Тэр багш алдаа дутагдал огт гаргаж байгаагүй. Манай сургуулийн сурагчид 10-аад оронд тоглолт хийж, 60 гаруй баярын бичиг хүртсэн. Ийм сайн багшийг алдмааргүй байна гэв.